widgets

Wednesday, April 8, 2015

мэдээ

сонин хачин

спорт

гар бөмбөг

лекц

ЖИМС ЖИМСГЭНЭ ТАРИАЛАХ АРГА ТЕХНОЛОГИ Аливаа жимс, жимсгэний бут сөөг, мод нь хэдэн арван жилийн турш анх тарьж суулгасан газартаа ургаж үр жимсээ өгөх учир тариалахдаа аль болохоор алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Энэ нь талбайг зөв сонгох, хөрсийг тариалалтанд бэлтгэх, тарих ургамлаа оновчтой зөв байрлуулах, тухайн нутаг орчны байгаль цаг уурын нөхцөлд зохицсон арвин ургац өгдөг сортын эрүүл суулгацыг сонгож олох, суулгацаа тарих, арчлан тордох арга технологийг сайтар эзэмшсэн байх явдал мөн. Жимс, жимсгэнэ тариалахад тавих шаардлагууд: Жимс, жимсгэнийг тарьж ургуулахдаа түүний амьдрах нөхцлийг бүрэн хангахгүй бол ургалт, үр жимсээ өгөх хэмжээ өөрчлөгдөхөд хүрдэг. Мод сөөгний ургалтын бүх үе шат тодорхой хугацаанд эхлэн, үргэлжилж, дуусах заагтай байдаг. Өсөлтийн үе шат бүхэн дараагийн үе шатны бэлтгэл болдог бөгөөд өсөлтийн аль нэг үе шатанд агротехникийн горим зөрчигдвөл ургац буурах юм уу онцгой тохиолдолд жимсний мод, сөөгтөх явдал гарна. Үүнээс гадна гэрэл, дулаан, чийг, бордоо дутагдах, хүчтэй салхи шуурга, мөндөрт цохигдох, хорхойд идэгдэх зэрэг нь ургацад муугаар нөлөөлнө.Хавар орой болтол хүйтэн сэрүүн байх тохиолдолд нахиа оройтож задрах, цэцэглэх үед бүгчим халуун өдрүүд олон хоног үргэлжилбэл муу цэцэглэх, ус чийг, бордоо дутагдвал модны өсөлт зогсох зэрэг гадаад орчны нөлөөллийг ямагт бодолцох хэрэгтэй. Талбай сонгох:Жимс жимсгэнэ тариалахад энгэр ээвэр, голлох салхинд өртөхгүй, шим тэжээл сайтай, урсгал усаар услах боломжтой газрыг сонгож авах хэрэгтэй. Уулын ар тал, намгархаг юм уу хайрга, хужиртай, бужигнасан цагаан саарал хөрстэй газрыг сонгон авч болохгүй. Газрын гүний усны түвшин 1.5-1.8 м-ээс ойргүй, жимсний үндэс зүг бүртээ жигд тархах боломжтой чулуугүй, зөөлөвтөр хөрсөнд жимс сайн ургана. Хөрс боловсруулах:Сонгож авсан талбайнхаа хөрсийг 25-30 см гүн хагалж, хөрсөө бутлан тэгшлээд хөрсний үржил шим муу бол малын бууцаар бордоно. Жимсний суулгацыг хавар суулгах бол өмнөх намар нь хөрсөө бүрэн боловсруулж сайтар услаж өвөлжүүлсний дараа хавар нь дахин сийрэгжүүлж бэлтгэнэ. Талбайг хуваах:Жимс жимсгэний ургамлын наслах хугацаа, ургаж томрох үед үүсэх титэмийн хэмжээ, хөрснөөс шим тэжээл авах боломж зэргийг харгалзан торниун алимыг 4-6 м, чацараганыг 2.5-4 м үхрийн нүд, хар үрт тэс, тошлойг 1.5-2.5, чавга, давжаа алимыг 3.5-4 м, бөөрөлзгөнийг 50-60 см, гүзээлзгэнийг 30-50 см зайтайгаар тус тус тариалахаар талбайн зохион байгуулалтыг хийх хэрэгтэй. Талбайн хэмжээ, жимс, жимсгэний нийт мод сөөгний тоотой уялдаж өөр өөр байж болно. Жимс жимсгэний суулгацыг суулгасны дараа зарим нь 2-4 жилийн дараа жимслэнэ. Энэ хугацаанд мод, сөөгний хооронд төмс, хүнсний ногоо тарьж болох бөгөөд жимслэж эхэлснээс хойш тарих шаардлагагүй. Учир нь хөрсний шим тэжээл хүрэлцэхгүйд хүрнэ. Манай орны нөхцөлд жимс, жимсгэний суулгацыг дараахь байдлаар тарина. Үүнд: Чацаргана Хувийн хашаа, жижиг талбайд чацаргана тарихдаа заавал урьдчилан хагалалгүйгээр тарихын өмнөх жилийн намар 40-50 см диаметртэй, 35-40 см гүн нүх ухаж бэлтгэнэ. Хүнд шаварлаг хөрстэй бол ухаж гаргасан шороондоо 2:1:1 хэмжээгээр бууц, элс хольж хөрсөө сайжруулж бэлтгэнэ. Сийрэг саарал хөрстэй бол элс заавал холих шаардлагагүй. Харин нүх бүрт 4-8 кг бууц, 200-400г суперфосфатыг заавал хийж өгнө. Чацаргана тарихаар бэлтгэсэн талбайгаа хэд хэд услах ба суулгацаа нүхэнд суулгахын өмнө сайжруулж бэлтгэсэн хөрсөө нүхний гүнийн гуравны нэг хувь хүртэл дүүргээд 40-60 л ус хийж услана. Бутны эгнээ хооронд 4 м, бут хооронд 2-2,5 м зайтай, өөрөөр хэлбэл нэг бутанд 6 м. кв-аас багагүй хэмжээтэй тэжээлийн талбай оногдохоор тарих бүдүүвчээ сонгож авна, Чацарганы суулгацыг хавар, намрын аль ч улиралд тарьж болох бөгөөд хавар тарих бол бутны нахиа хөөхийн өмнө буюу 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр, намар тарих бол газар хөлдөхөөс 20-40 хоногийн өмнө буюу 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр тус тус тариална. Нүхэндээ суулгацаа суулган үндэсний үзүүрээс дээш 10-15'см зузаан.нойтон шороогоор булаад суулгацаа тойруулан зөөлөн гишгэж шороогоо нягтруулан чигжинэ. Суулгацыг тарьсан өдөртөө ус гүйх шан ба нүхээ усаар дүүргэн сайтар услана. Ус газрын хөрс рүү шингэж дууссны дараа суулгацын хазайлт, үндэс нь ил гарсан эсэхийг шалгаж, хэрэв зөрчил илэрвэл, гадас шааж уяж тэгшлэх, бага зэрэг шороо нэмж өгөх зэргээр хамгаалалтыг сайжруулна. Чацарганыг тарихдаа 8-10 эм суулгацад нэг эр суулгац байхаар бодож түүнийг ноёлох салхин талд нь суулгана.Цаашид хөрсийг нь үе үе сийрэгжүүлэх, хөрсний чийглэгийг '60-80 хувьд тогтмол барьж байхаар тарьсан жил нь 8-аас доошгүй, дараагийн жилүүдэд 6-аас доошгүй удаа услана. Усалгааг аль болохоор суваг, шуудуу ашиглаж хийх хэрэгтэй бөгөөд 9-р сарын сүүлч, 10-р сарын эхээр хөрсийг нэвчтэл норгон услаж өгнө. Чацарганы сортуудын дотроос ОХУ-ын "Дар катуни", "Масличная", "Новость Алтая", "Щербинка", ; "Золотой початок", "Обильная", эрдэмтэн Б.Лааган, Б.Бат--Очир нарын гаргаж авсан "Улаангом", "Тэс", "Чандмань"сортууд манай орны аль ч нутагт сайн ургажжил бүр арвин ургац өгөх боломжтой бөгөөд эдгээр сортууд зэрлэг чацарганатай харьцуулахад өргөс багатай, ургацын хэмжээ илүү байдаг. Үхрийн нүд Тариалахаар урьдчилан бэлтгэсэн талбайд 50-60 см гүн, 40-50 см диаметртэй нүх ухаж 2-4 кг хөх бууц, 75 г фосфорын бордоог нүхнээс гаргасан шороотой хольж нүхний гүний гуравны нэг орчимд хийж суулгацаа суулгаад улмаар 50-60 л усаар нүх нэг бүрийг услаж бууцтай хольсон шороо, хуучин үртсээр 5-6 см зузаан хучиж гишгэж нягтруулна. Тарьснаас хойш 7-10 хоноод дахин услаж суулгацын угийн хэсгийн нахиануудыг үлдээж оройн хэсгийг хайчаар тайрна. Хэрэв суулгацыг намар суулгасан бол дараагийн хавар таналт хийх бөгөөд эхний жилд 8-12 см зузаан шороогоор хучиж өвөлжүүлнэ. Үхрийн нүд чийгтэй, сүүдэр газарт илүү ургадаг учраас хурц наранд хэт халахаас болгоомжилж хаалт хийх юм уу доод хэсгийг нь шүршиж услах хэрэгтэй. Үхрийн нүдний бутыг 10 хоног дутам 50-70 л, 10-р сард 80-120 л усаар услаж газрын хөрсийг 1-1.5 м гүнд чийг нэвчтэл цэнэг усалгаа хийж өгвөл дараагийн жилд эрт цэцэглэж арвин ургац өгөхийн үндэс болно.Үхрийн нүдний иш зүг бүртээ тэлж ус чийг, хөрсний шим тэжээл арвин байхыг шаарддаг учраас бут ба эгнээ хоорондын хөрсийг жилд 4-5 удаа сийрүүлж, эгнээ хооронд 25-30 см гүн гишгэж хагалах, зуны эхний хагаст 25-50 гр азотын бордоогоор юм уу малын хөх бууц, шувууны сангасыгусанд хэд хоног байлган дэвтээгээд усааршингэлжбордоно. Хурц нартай ба хүйтэн үед бутыг таар, шуудайгаар хучиж, хамгаалах хэрэгтэй. Манай орны нутгийн төв, хойт, баруун зүүн хэсэгт ОХУ-ын "Рубин", "Кокса", "Приморский чемпион", зэрэг сортууд бүрэн сайн ургана. Үхрийн нүдний бутнаас салаалж газрын хөрснөөс шинээр ургасан нэг настай, 2-3 мөчиртэй салааны үндсийг эх бутны үндэснээс салган хөрсөнд булж дахин давтан услаж, бордох замаар шинэ суулгац гаргаж авах өргөн боломжтой. Мөн түүнчлэн эх бутнаас ногоон мөчрийг тайран авч суулгац бэлтгэж талбайгаа өргөтгөж болдог. Тошлой Жимсгэний энэхүү ургамлыг үхрийн нүдийг тариалдгийн нэгэн адил аргаар тариалж арчилна. Тошлой, үхр ийн нүдтэй харьцуулахад хүйтэнд тэсвэртэй, чийг дулааныг түүний нэгэн адил шаардана. Одоогоор манай оронд тошлойны таримал сортуудыг өргөн тариалж суулгац бараг бэлтгэхгүй байна. Ийм учраас байгалийн тошлойн залуу мөчир юм уу гол ишний үндэснээс салаалж гарсан нэг настай бутанцарыг салган авч тариалах замаар тошлойн талбайтай болж болно. Суулгацыг талбайд суулгасны дараахь хоёр дахь жилээс эхлэн цэцэглэж эхний үр жимсээ өгч эхэлнэ. Цэцэглэж байгаа үед нь хэт хүйтэрвэл цэцгийг хөлдөхөөс хамгаалж хучиж өгөх хэрэгтэй. Тошлойны 3-4 настай мөчир хамгийн баялаг ургацтай байх тул түүнийг ургуулахдаа бут өргөжин тэлж, олон салаалахаас төвөгшөөх хэрэггүй. Тошлойг жимс хэлбэрээр нь биш, гэрийн нөхцөлд чанамал шүүс хийж хэрэглэвэл зохимжтой. Хар үрт тэс C витамин арвин агуулсан энэхүүтаримал ургамал Улаангом ХАА-н нэгдсэн туршлага станцийн талбайд 1970-аад оноос эхлэн тариалахад жил бүр жимслэж байсан бөгөөд одоогоор түүний суулгацыг бэлтгэдэг байгууллага байхгүй байна. Тариалах, арчлан тордох арга нь үхрийн нүд, тошлойны нэгэн адил, харин үр жимсийг нь цусны даралт бууруулах, цусны судасны хана бэхжүүлэх, биеийн ерөнхий чалх сайжруулахад хэрэглэхээс гадна гэрийн нөхцөлд жимс, ус, сахарыг 1:1:1 харьцаагаар хольж хутган б цаг байлгасны дараа 20-30 мин буцалгаад дээр нь лимоны хүчил, бага зэрэг ванилин нэмэх замаар амттай сайхан чанамал хийж удаан хугацаагаар хэрэглэж болох тул түүнийг өөрийн цэцэрлэгт тариалж сурах хэрэгтэй.Чацаргана, ухрийн нуд, тошлой, хар үрт тэс зэрэг жимсний ургамлуудыг үр, ногоон мөчир, салбарлан ургасан бутанцар, зайлуулан үржүүлэх, бут сөөг залгах аргаар тариалж цэцэрлэгээ байнга өргөтгөж болдог. Гүзээлзгэнэ Байгалийн гүзээлзгэний том жимстэй таримал сортуудыг үрээр юм уу өвслөг ишээр нь үржүүлнэ. Үрийг нь хөрсөнд суулгасны дараагийн жилд б-р сарын дундуур цэцэглэж түүнээс хойш 35-40 хоногийн дараа жимслэж эхний 2-3 жилд ургацын хэмжээ өсч 4-5 дахь жилд жимс жижгэрч ургац буурч улмаар түүнийг зайлуулж дахин шинээр тариална.Гүзээлзгэнээс олон тооны өвслөг иш газрын хөрсөн дээгүүр тархан зангилаа үүсгэж үндэс навч бүхий үрслэгүүд ургана. Өвслөг ишний эхний 3-4 үрслэгийг авч 30-45 см; заитайгаар үндэсний дээд хэсгийг хөрсний төвшинтэй нэгтөвшинд байхаар баримжаалан тариална. Гүзээлзгэнийг долоо хоног тутам сайтар услаж, хөрсийг нь үе үе сийрүүлж байх хэрэгтэй. Түүний үндэс 20-30 см гүнд зүг бүртээ тархаж ургасан байдаг учир хөрсийг сийрүүлэхдээ ургамлын үндсийг таслахгүй байхыг анхаарах нь чухал. Гүзээлзгэнэ хэвийн байдлаар ургаж байвал түүний гурвалсан нийлмэл навч өнгөлөг байх ба хүйтрэх, олон хоногоор дараалан хэтэрхий их халвал навчууд өнгө зүсээ алдаж хорчийдог. Иймээс хүйтрэх үед таараар хучиж өвөлжүүлээд 5-р сарын эхээр хучлагыг нь авч байна. Гүзээлзгэний жимс амт, үнэр сайтай эмчилгээ, тэжээл, гоо сайхны чиглэлээр ашиглахад тохиромжтой, манай орны аль ч нутагт, ялангуяа айл, албан газрын хашаанд, мал идэхээс хамгаалалт хийж тарьж чадвал амархан ургана. Бөөрөлзгөнө Шаравтар ба хүрэн ягаавтар өигийн иш, мөчиртэй, өргөслөг бүрхүүлтэй 0.5-1.8 м хүртэл өндөр ургадаг олон наст сөөгөнд бөөрөлзгөнө жимс ургадаг. Бөөрөлзгөний газар дээрээс иш 1-2 настай, үндэсний систем нь олон настай байдаг онцлогтой. Түүний хоёр настай мөчирт жимссууна. Жимсэлсэн мөчир тэр жилдээ хатна. Дараагийн жилд шинээр ургасан мөчрүүд төлжин ургадаг. Бөөрөлзгөнийг 1-2 настай суулгацаар талбайд тарина. Онцлог нь нүхэнд биш 40-50 см гүн шуудуу ухаад, ургамал хооронд 50-60 см буюу 5-6 м урт шуудуунд бөөрөлзгөний 10 суулгац суулгах ба тариалах, арчлах арга нь үхрийн нүд, тошлойн нэгэн адил. Услахдаа шуудуугаар нь ус гүйлгэж услах ба хүйтрэхэээс өмнө сөөгнүүдийн хооронд шороо хийж түүн дотор мөчрүүдийг нь нугалж байрлуулаад шороо, цасаар хучиж өвөлжүүлнэ. Суулгац тариалсны дараа үндсээрээ үржиж тэлэх ба уг үндэснээс таслан авч суулгац болгон үржүүлж талбайгаа тэлж болно. Бөөрөлзгөний сөөг 6-р сарын сүүлчээс эхлэн бараг 45-50 хоногийн турш цуварч цэцэглэж 8-р сараас 9-р сарын эхний хагас хүртлэх хугацаанд жимс нь боловсорч дуусна. Түүний жимсийг түүхэд маш хялбар, амархан мууддаг учир жимсийгтүүсэн өдөртөө багтаажчанамал, шүүс хийх юм уу элсэн чихэртэй холиод сэрүүн байранд тавьж хадгална. Сөөгийг нь хөлдөөлгүй сайн арчилж чадвал Вислуха, Текстильная, Мальборо, Новость, Кузмина зэргэ улаан өнгийн жимстэй, мөн шар өнгийн жимстэй жёлтая десертная сорт бүрэн ургаж нэг бут 1.5 кг хүртэл жимс өгнө.

clip

ХАА-н энтомологи